ХУД Туул голын эрэг дагуу “ЭКО ЗУРВАС” орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-10-25

“Хоггүй Хан-Уул Эко дүүрэг” зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт хоггүй цэвэр цэмцгэр орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хоггүй Хан-Уул” аян дүүргийн хэмжээнд үе шаттай үргэлжилж байна.

 

Тухайлбал өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид,  “Үндэсний батлан хамгаалах политехникийн коллеж”-ийн Салааны ахлагчийн дамжааны 40 гаруй суралцагчидтай хамтран Туул голын эрэг дагуу “Эко зурвас” орчмын 3,4 км замын хог хаягдлыг цэвэрлэж, хоггүй орчин бүрдүүллээ.

 

Хоггүй цэвэр цэмцгэр Эко орчинг бүрдүүлэхэд хамтран ажилласан “Үндэсний батлан хамгаалах политехникийн коллеж”-ийн суралцагч нарт талархал илэрхийлье.

ХОГГҮЙ ХАН-УУЛ ЭКО ДҮҮРЭГ

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.81.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.