чд/ Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс “Үндэсний номын баяр”-ыг дэмжин ажиллав
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-18

Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс “Үндэсний номын баяр”-ыг дэмжин ажиллалаа.

"Илүү их уншъя” уриан дор зохион байгуулагддаг "Үндэсний номын баяр”-т Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс оролцож, номын баярт оролцсон иргэддээ амралтын өдрүүдэд улсын бүртгэлийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж ажиллалаа.

Энэ үеэр улсын бүртгэлийн хууль тогтоомж, цахим үйлчилгээний ач холбогдлыг сурталчилж, иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч тоон гарын үсэг олгох, үндэсний цахим гадаад паспорт, иргэний үнэмлэх захиалах зэргээр нийт 288 иргэнд улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлж ажиллажээ.

viber image 2023 09 18 10 03 00 171

viber image 2023 09 18 10 03 09 463

viber image 2023 09 18 10 03 27 382

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.108.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.