СХД/ ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН УРСГАЛ ЗАСВАРЫН АЖИЛ 93 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНАОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН УРСГАЛ ЗАСВАРЫН АЖИЛ 93 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-04
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр /2023.10.04/ боллоо. Хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил, хашаа хайс, самбар чөлөөлөх, нэгдүгээр хорооллын төв зам дагуух бүтээн байгуулалтад хяналт тавих, ажлыг эрчимжүүлэх, томуу, томуут төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа авто зам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын явцыг хэлэлцэв.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “Баруун түгээх төв”-ийн 2023 оны их урсгал засварын ажил 93 хувьтай явж байна. Урсгал засварт дулааны шугам, худгийн шинэчлэл, дулааны ерөнхий тоолууруудыг баталгаажуулах, халуун усны насос шинэчлэн сольж хүчдэл томруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.12.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.