ЭМД: “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” гэрээ бүхий эмийн сангуудын анхааралд
П.Ишханд
Үйл явдал
/
2023-01-04

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон эмийн сан хооронд 2022 онд байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний биелэлтийг дүгнэхэд шаардлагатай  материалуудыг заасан хугацаанд ирүүлнэ үү. 

  1. Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий эмийн сангууд нь 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ өдрийн дотор харьяа Эрүүл мэндийн даатгалын хэлтэст;
  2. Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий эмийн сангууд нь 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ өдрийн дотор gereelelt@emd.gov.mn цахим хаягаар  тус тус ирүүлсэн байна;
  3. Заасан хугацаанд материал ирүүлээгүй, хугацаа хоцроож ирүүлсэн болон шаардлага хангаагүй материалыг хүлээн авахгүй бөгөөд гэрээг дүгнэхгүй болохыг анхааруулья.

ЖИЧ: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны “Нийслэлийн гэрээ бүхий эмийн сангуудад гэрээний хэрэгжилтэд хяналт хийх” удирдамжийн дагуу ХЯНАЛТ, ШАЛГАЛТАД ХАМРАГДСАН эмийн сангууд хамаарахгүй болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.60.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.