СХД/ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ НЭГДЭЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-30
 
Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрэгтэйчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.
Дэлхийн 180 гаруй улс 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүийг “Жендэрт суурилсан үчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Монгол Улсад анх удаа 1997 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус, Олон Улсын байгууллагуудыг идэвхийлэн санаачлан уриалж, тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жил тус аяныг Олон Улсад “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулъя” уриан дор, Монгол Улсад “ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.163.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.