ЭМД: Нэхэмжлэлийн хяналтын журмыг хэрхэн мөрдөж ажиллах талаар цахим сургалт зохион байгууллаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-01-12
ЭМДЕГ-аас нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг гэрээ бүхий 184 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, сум, тосгоны 334 эрүүл мэндийн төвийн эмнэлгийн мэргэжилтнүүдэд ЭМДҮЗ-ийн 2022 оны “Журам шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоолоор батлагдсан Чанар, төлбөрийн хяналтын журам, нэхэмжлэлийн хяналтын шалгуур, ЭМДЕГ-ын даргын 2022 оны А/139 дүгээр тушаалаар батлагдсан “Нэхэмжлэлийг хянах журам”-ыг хэрхэн мөрдөж ажиллах, нэхэмжлэлийн хяналтын дүн ЭМБ-д харагдах хөгжүүлэлтийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх цахим сургалтыг нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад ЭМДЕГ-ын дарга, ТҮЧТХГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүд, ХАГГ-ын мэргэжилтнүүд оролцон эмнэлгийн мэргэжилтнүүдийн асуултад хариуллаа.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.107.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.