СХД/ ҮНДЭСНИЙ БИЧГИЙН БАГА ОЛИМПИАД БОЛЛОО
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-20
 
Монгол бичгээ бүх нийтээр сурч эзэмших, улмаар төр улсынхаа бичиг болгон дээдлэх төр засгийн алсын хараатай соёлын голч бодлого, мэргэн шийдвэрүүд удаа дараа гарсаар байгаа билээ.
Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 10-р сарын 17-ны өдрийн “ Үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх сарын аян зохион байгуулах ажлын удирдамж” -ийн дагуу СХД-ийн Насан Туршийн Боловсролын төв энэхүү аянд нэгдэж дүүргийнхээ харьяа албан байгууллага, иргэдийн дунд олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд дүүргийнхээ СӨБ-ын багш нарын дунд “Үндэсний бичгийн анхдугаар бага олимпиад”- ыг амжилттай зохион байгууллаа. Олимпиадад нийт 54 цэцэрлэгийн бүлгийн багш нар оролцож , мэдлэг оюунаа сорьсон юм.
Оролцогчид нь үндэсний бичгээр унших, бичих, хөрвүүлэх чадварын түвшний даалгаврыг гүйцэтгэж, шилдгүүдээ тодруулав.
Эхний 20 цэцэрлэгт 81,119, 271, 226, 270, 260, 188, 330, 156, 112, 127, 214, 316, 26, 272, 104, 284,105, 209, 253-р цэцэрлэгүүд шалгарснаас нийлбэр дүнгээр:
Тэргүүн байр Г. Цолмон / 81-р цэцэрлэг /
Дэд байр Ч. Лхагвадулам / 119-р цэцэрлэг /
Гутгаар байр Г. Янжиндолгор / 271-р цэцэрлэг /
Тусгай байр С.Батчулуун / 226-р цэцэрлэг /
Тусгай байр Б.Оюун-Эрдэнэ / 270-р цэцэрлэг /
Тусгай байр Б. Гантуяа / 260-р цэцэрлэг /
Тусгай байр П. Болормаа / 188 -р цэцэрлэг /
Тусгай байр Т. Дайрийсүрэн / 330-р цэцэрлэг / нар шалгарлаа. Оролцогчдыг даалгаврын гүйцэтгэлээр нь дараах төрлүүдэд шалгаруулж, шилдгүүдээ тодрууллаа. Үүнд:
“ Сайхан бичигтэн багш” – аар Г. Мягмарсүрэн / 273-р цэцэрлэг /
“Алдаагүй хөрвүүлэн бичигч багш” – аар Г. Янжиндолгор / 271 -р цэцэрлэг / нар шалгарсан бол “Шударга хурдан уншигч”- аар 4 багш шалгарлаа.
– Г. Цолмон / 81-р цэцэрлэг /
n С. Батчулуун / 226-р цэцэрлэг /
n Ч. Лхагвадулам / 119-р цэцэрлэг /
n Г.Ариунчимэг / 148-р цэцэрлэг /
Мөн СӨБ-ын болон НТБТ-ийн багш нар үндэсний бичгийн дэвтрийн болон бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж тавьсан нь үндэсний бичиг, хэл соёлоо эрхэмлэн дээдлэх, бусдыгаа үлгэрлэн дагуулах сайхан ажлын нэг боллоо.
Энэхүү олимпиадыг зохион байгуулахад хамтран ажилласан МУГБ. Ч. Хишигмаа захиралтай НЕБ-ын 65-р сургуулийн хамт олон, дэмжин тусалсан цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нартаа талархал илэрхийлье. Олимдиадад оролцогч багш нар маань эх хэл соёлоо эрхэмлэн дээдэлж, үндэснийхээ хувцсаар жигдрэн гоёсон нь бас нэгэн бахархал байлаа. Хэл соёлоо түүчээлэн манлайлагч оюунлаг багш нартаа баярлалаа.
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.235.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.