СХД/ “СОЁЛТОЙ СОНГИНОХАЙРХАНЧУУД-2” АЯН ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-16
 
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас "Соёлтой сонгинохайрханчууд-2" аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Тус аянд дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, тасгууд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа 29 байгууллага, 68 цэцэрлэг, 27 сургууль, томоохон аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдаж байгаа юм.
Өнөөдөр Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон Жаргалант тосгоны Соёлын ордон, Боловсролын хэлтсийн албан хаагчид аянд нэгдлээ.
Аяны хүрээнд ЗДТГ болон Нутгийн захиргааны нэгдсэн байранд төрийн албан хаагчид болон иргэдийг хамруулан “Угтах- Үдэх” үйлчилгээг зохион байгуулсан юм.
Хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, үйлчилгээний стандартыг сайжруулах, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх, түргэн шуурхай, соёлтой үйлчилгээг хэвшүүлэх, иргэд олон нийтэд хогоо хогийн саванд хийж хэвших, гарцаар гарч хэвших, орчны цас болон хог хаягдлыг цэвэрлэж хуулийн хэрэгжилтийг хангадаг байх зэрэг хотын соёлтой иргэний энгийн дадлуудыг хэвшүүлэх зорилгоор төрийн болон, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зохион байгуулж буй.
Өнөөдөр иргэд, албан хаагчдыг өглөөний цайгаар дайлах, иргэдийн дархлааг дэмжих, эерэг, зөв хандлагатай байхыг уриалсан танин мэдэхүйн асуулт хариултад зөв хариулсан иргэн, албан хаагчдад гарын бэлэг өгөх гэх мэт хэлбэрүүдээр зохион байгуулан оролцлоо. Их хотын соёлтой иргэн нь байхыг уриалж байна.
 
 
 
 
 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.227.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.