СХД/ ДҮҮРГИЙН ХОГ ТЭЭВЭРЛЭЛТИЙН БАЙГУУЛЛАГАД ДАВС, БОДИС ЦАЦАХ ОЛОН ҮЙЛДЭЛТ АВТО МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-15
 
Сонгинохайрхан дүүргийн ТЦҮ ОНӨААТГ-т хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгөөр давс, бодис цацах олон үйлдэлт автомашиныг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай гардуулаaн өгөв.
Мөн “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГазарт дүүргийн төсвийн хөрөнгөөр 2020 оноос өнөөдрийг хүртэл ОХУ-ын “Камаз” маркийн өөрөө буулгагчтай гэр хорооллын хог хаягдлыг ачих зориулалттай задгай тэвштэй тав автомашин, орон сууцны хог хаягдлыг ачих зориулалттай шахдаг төхөөрөмжтэй гурав нийт 9 автомашинаар парк шинэчлэлийг нэмэгдүүлээд байна.
Цаашид хог тээвэрлэлтийн байгууллагын парк шинэчлэлтийг шат дараатай хийхээр төлөвлөөд байна.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.138.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.