Мобайл банк үйлчилгээний аюулгүй байдлын зөвлөмж
Үйл явдал
/
2023-05-31

Гар утсаа ашиглан төлбөр тооцоо хийх энгийн боломжийг “Мобайл банк” үйлчилгээ олгодог бөгөөд үүрэн телефоны сүлжээ бүхий хаанаас ч өөрийн дансаа удирдаж , төлбөр тооцоогоо банканд ирэлгүй шуурхай гүйцэтгэх боломжтой хялбар хэрэглээ хэдий ч таны санхүүтэй шууд холбогдож буй тул нууцлал хамгаалалтаа сайтар хангах нь чухал юм. Аюулгүй байдлаа хэдий чинээ сайн хангана төдий чинээ таны нууц мэдээлэлд нэвтрэх боломжгүй болно. Иймд санхүүгийн аюулгүй байдал, нууцлалаа хамгаалахад хэрэглэгч таны үүрэг оролцоо хамгаас чухал тул дараах зөвлөмжүүдтэй танилцан, өдөр тутамдаа мөрдөж хэвшээрэй.

  • Мобайл банк үйлчилгээ нь таны утасны дугаар дээр суулган ашиглах үйлчилгээ тул гар утсаа бусдад ашиглуулахгүй байх, зайлшгүй шаардлагаар ашиглуулсан тохиолдолд аюулгүй байдлын хяналтаа хийж хэвших;
  • Гар утсаа хараа хяналтгүй орхихгүй байх, автоматаар түгжигдэх тохиргоог хийх (хамгийн ихдээ 3 минут болон түүнээс бага хугацаанд түгжигддэг байвал сайн);
  • Бусдад зөвшөөрөлгүйгээр ашиглагдахаас сэргийлэн нууцлал сайтай нууц үг, хурууны хээ болон царай таних функцүүдийг ашиглан аюулгүй байдлаа хангах;
  • Сим картын аюулгүй байдлаа ханган аль болох таамаглахад хялбар пин код үүсгэхгүй байх, үүрэн телефоны байгууллагаас автоматаар үүсгэсэн энгийн тогтмол нууц үгийг заавал солих;
  • Утасны дугаараа өөрийн эзэмшил нэр дээр байлгах ба хэн нэгэн таны сим картыг сэргээх боломж нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр хамгаалагдсан байх;
  • Мобайл банканд нэвтрэх нууц үгээ утасны дугаар, төрсөн өдөр, хүүхдийн төрсөн өдөр гэх мэт хэт хялбар таамаглахад хялбар нууц үг үүсгэхгүй байх;
  • Утасны дугаараа сольсон тохиолдолд харилцдаг банкандаа мэдэгдэж, бүртгэлтэй утасны дугаарын мэдээллээ шинэчлүүлэх;

Хэрэв та гар утсаа алдаж, гээгдүүлсэн бол дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлээрэй. Үүнд:

  1. Өөрийн ашигладаг үүрэн телефоны компанид хандан сим картаа яаралтай хаалгах
  2. Цахим банкны нэвтрэх нэр, нууц үгийг шинэчлэх
  3. Харилцагч банкандаа хандан цахим банк, мобайл банк гэх мэт утсан дээр суурилсан цахим бүтээгдэхүүний эрхээ хаалган санхүүгийн эрсдэлээс хамгаалаарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.137.37)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.