СХД/ АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-10
 
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байрлах “Ахмадын хөгжлийн төв” нь 2022 онд ашиглалтад орсон. Уг төвд хороодын ахмад настнуудад өдрийн болон явуулын үйлчилгээг үзүүлж зөвлөгөө мэдээллээр хангах, тэдний чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх зорилгоор шатар, даам, дартс, дуу хөгжим сонирхогчдын бүлэг, шугаман бүжгийн сургалт зэрэг нийгмийн оролцоог хангах олон төрөлт үйл ажиллагаа явуулж байна. Мөн оёдол, эсгүүрийн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг ахмад настнуудад тоног төхөөрөмж, ажлын байрыг бэлтгэж өгсөн байна.
Дүүргийн Ахмадын хороо нь 2023 онд хийсэн үйл ажиллагааг “ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ”-г зохион байгуулж, төвөөс ахмадуудыг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа арга хэмжээ, хөгжмийн хамтлаг, дуучдын тоглолт, шугаман бүжгийн үзүүлбэр, хийн дасгал үзүүлж сонирхууллаа.
Уг арга хэмжээнд Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Энххорол, УЗ хорооны дарга Г.Жавзандулам, Дотоод аудитын дарга Янжмаа, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн захирал Болормаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн тасгийн дарга С.Уугантуяа, Халамжийн тасгийн дарга Б.Байгалмаа, Эрүүл мэндийн төв, БТСХолбооны зохих албаны хүмүүс оролцож ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Цаашид хувиараа хөдөлмөр эрхэлдэг ахмадуудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, борлуулалтын дэмжлэг үзүүлэх, Нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийг сайжруулах, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх төвүүдийг нэмэгдүүлэх, Ахмадын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж “Ахмадын сан”, “Тэтгэвэрт бэлтгэх төлөвлөгөө”-тэй болгохыг эрчимжүүлэхээр боллоо.
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.0.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.