СХД/ БАГШИЙН ЁС ЗҮЙ АЗ ЖАРГАЛЫГ БҮТЭЭНЭ СУРГАЛТ БОЛОВ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-08
 
Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын залуу багш нарт “Багшийн ёс зүй аз жаргалыг бүтээнэ” сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтаар багшийн мэргэжлийн үнэт зүйл, ёс зүйн үндсэн зарчмууд, цаашдын чиг хандлагыг тодорхойлох хэлэлцүүлэг өрнүүлж, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн мэдлэг олгосон юм.
Тухайлбал ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, удирдлага, арга зүйн талаар эерэг хандлага түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 34 сургуулийн 65 залуу багш нарт сургалтыг Дүүргийн хууль, эрх зүйн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургууль хамтран зохион байгуулав.
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.228.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.