ЭМД: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан хаагчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-02-20

 Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрийг угтан ЭМДЕГ-ын зарим албан хаагчид Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлж Төрийн дээд одон медаль, салбарын шагналуудаар шагнагдсан сайхан мэдээг хуваалцаж байна.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор ДАХШҮГ-ын ахлах мэргэжилтэн С.Тунгалаг,

Алтан гадас одонгоор Говьсүмбэр аймаг дахь ЭМД-ын хэлтсийн дарга Б.Оюунцэцэг,

Алтан гадас одонгоор Баянхонгор аймаг дахь ЭМД-ын хэлтсийн мэргэжилтэн В.Нарантуяа,

Хөдөлмөрийн хүндэт медалиар БТГ-ын мэргэжилтэн М.Ариунаа

Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан тэмдэгээр НХХ-ийн мэргэжилтэн Б.Оюутболор нар тус тус шагнагдлаа.

Төрийн дээд одон медаль болон салбарын шагналуудаар шагнагдсан алба хаагчдыг ЭМДЕГ-ын удирдлагын зөвлөл хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, баяр хүргэлээ.

Салбартаа үр бүтээлтэй ажиллаж эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг иргэн-даатгуулагчдад хүндрэлгүй, түргэн шуурхай хүргэн ажилладаг ажилтан, албан хаагчдадаа баяр хүргэж цаашдынх нь ажил, үйлсэд их амжилтыг хүсэн ерөөе!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.19.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.