СХД/ ЖЕНДЭРИЙН ОЙЛГОЛТ, МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-07
 
Жендэрийн Үндэсний хороо, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албатай хамтран Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, ажлын албаны мэргэжилтнүүд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагын удирдлагуудад “Жендэрийн ойлголт” сургалтыг зохион байгуулав.
Сургалтын үйл ажиллагаанд Жендэрийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, дүүргийн Засаг даргын орлогч, Салбар хорооны дэд дарга Д.Ундармаа, ДИТХ-ын ажлын албаны дарга Ж.Бат-Эрдэнэ болон бусад мэргэжилтнүүд оролцож мэдээлэл хийсэн ба сургалтыг Жендэрийн үндэсний хорооны зөвлөх, үндэсний шинжээч Т.Амгалан удирдан явууллаа.
Цаашид жендэрийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх сургалтыг Дэд салбар хорооны дарга, нарийн бичгүүд болон байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.0.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.