СХД/ ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭЛЭЭ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-07
 
Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндийн байдал эрс доройтож, бөөр, дотоод шүүрлийн өвчин, жирэмслэлт нэмэгдсээр байна.
2023 оны 02 дугаар сард өсвөр насны хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж нийт 23 сургуулийн 7668 хүүхдийг хамруулсанаас 8.7%-д нь ерөнхий шинжилгээний өөрчлөлтүүд илэрч, сахарын диабит буюу чихрийн шижин, артерийн даралт ихсэх өвчтэй хүүхдүүд оношлогдоод байна.
Өсвөр насны хүүхдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, хүүхдээс хүүхдэд мэдээлэл түгээх зорилгоор “World Share” Олон Улсын байгууллагатай хамтран 86 хүүхэд, 20 өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтныг “Үе тэнгийн сургагч багш”-аар бэлтгэлээ.
Сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд зохион байгуулсан ба сургалтыг Хүний их эмч, Магистр, Докторант С.Энхномин, “Эх, нярайн үндэсний төв 2” эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Б.Мягмаржаргал нар явуулсан ба оролцогч хүүхдүүдэд “World Share” ОУБ-аас гарын бэлэг гардуулж өглөө.
Үе тэнгийн сургагч багш нар маань сургуулиудад сургалт зохион байгуулах ба өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнууд хүүхдүүдээ улирал бүр мэдээллээр ханган ажиллахаар төлөвлөөд байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.0.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.