СХД/ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ӨНГӨРСӨН ГУРАВ ХОНОГТ 107 ТН ДАВС, 95 ТН, БОДИС, 25 ТН ДАЙРГА ЦАЦСАН БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-06
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өнгөрсөн тав дахь, хагассайнд их хэмжээний цас орж нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулсан дүүргийн удирдах ажилтны шуурхай хурлыг өглөөний 9 цагт зарлан хуралдууллаа. Өнгөрсөн гурав хоногт дүүргийн удирдлагууд, зам цэвэрлэгээний найман байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж шуурхай арга хэмжээ авсан. Гурав хоногийн хугацаанд авто замууд дээр 107 ТН ДАВС, 95 ТН, 25 тн дайрга цацаж ажилласан гэдгийг агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга Ж.Нямхүү хэлэв.
Түүнчлэн урд шөнөөс эхлэн авто замуудыг түрэх, хусах ажлыг хийж байна. Өнөөдөр хамгийн эхэнд явган зам, авто замын нуух цэвэрлэх арга хэмжээг авч ажиллахыг дүүргийн Засаг дарга үүрэг болгов. Мөн дүүргийн бүх хэлтэс тасгууд хуваарийн дагуу гарч ойр орчмын 50 метр газрын цас, мөсийг цэвэрлэх арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.29.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.