СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-04
 
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 байгууллагын тусгай зориулалтын давс бодис цацагч 6 машин, давс бодис цацагч тусгай 6 төхөөрөмж, 2 автогрейдр, 1 универсаль трактор нийт 15 тоног төхөөрөмж, механизмын хүчин чадалтайгаар зам талбайн 168 үйлчлэгч ажиллаж байна.
Мөн явган зам, автозамын нуухыг шүүрдэж, халтиргаа гулгаа үүссэн авто замуудад 26 тн давс, 40 тн бодис цацах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Одоогийн байдлаар дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний 8 байгууллагад 695,3 тн давс, 420,8 тн бодисны нөөцтэй байна.
Дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний 8 байгууллага 3,618,580 /гурван сая зургаан зуун арван найман мянга таван зуун наян/ м.кв зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, авто замын нуух халтиргаа гулгааг хариуцан ажиллаж байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.76.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.