СХД/ “ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ТӨЛӨВЛӨЛТ БА ТӨСӨВЛӨЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-03
 
Жендэрийн үндэсний хороо, Сангийн Яамтай хамтран дүүргийн Засаг даргын Эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагын хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, нягдлан бодогч, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн удирдлага, нягтлан бодогч 50 хүнийг хамруулан “Жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт ба төсөвлөлт” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Жендэрийн үндэсний хорооны Салбар дунлын бодлого зохицуулалт, хууль, тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа, Жендэрийн үндэсний хорооны зөвлөх, Сангийн Яамны төслийн зөвлөх Н.Эрдэнэцэцэг болон холбогдох мэргэжилтнүүд оролцож мэдээлэл өгсөн.
Цаашид дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Засаг даргын Эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагын удирдлагууд, Жендэрийн дэд салбар хороодын дарга, гишүүдэд сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.165.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.