Ахмадууд эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа
Б.Норовням
Үйл явдал
/
2023-10-20

Хан-Уул эрүүл мэндийн төв нь Эрүүл Монгол Хүн үндэсний хөдөлгөөнтэй хамтран дүүргийн ахмадуудыг эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар дүүргийн 25 хорооны 500 ахмад настанд 16 нэр төрлийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар хийгээд байна.

Энэхүү үзлэгээр ахмад настнуудын дундах өвчлөл, эрсдэлийг тандаж цаашид уг үзлэгийн өргөжүүлэх, шаардлагатай өвчтөнд дараагийн шатлалын эмнэлэгт нарийн шинжилгээ, мэс засал хийж эрүүлжүүлэх хүртэл арга хэмжээ авах юм

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.104.230)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.