СХД/ 9 ДҮҮРГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ ДАРГА, НАРИЙН БИЧГҮҮД “ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ”-ТЭЙ ТАНИЛЦЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-30
 
Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дугаар захирамжаар Жендэрийн Үндэсний хороотой хамтран нийслэл, 9 дүүргийн Жендэрийн салбар хорооны дарга болон нарийн бичгүүдийг урьж “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг танилцууллаа.
Тус арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, жендэрийн салбар хорооны дэд дарга Д.Ундармаа, Жендэрийн үндэсний хорооны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг, Налайх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунбулаг болон бусад дүүргийн төлөөллүүд оролцлоо.
Цаашид Жендэрийн үндэсний хороо, төрийн болон төрийн бус багууллагатай хамтран “Эрэгтэйчүүдийн цаг”, “Зөв эрчүүд” зэрэг хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийг дэмжих, зөв дадал, хэвшил төлөвшүүлэх, хорт зуршлаас салгах болон бусад олон арга хэмжээг үе шаттай зохион байгуулахаар санал солилцож, төлөвлөлт хийхээр боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.5.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.