ЭМД: Нэмэлт сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй лавлагаа шатлалын гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад:
П.Ишханд
Үйл явдал
/
2023-04-28

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулсан лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын дунд тусламж, үйлчилгээний хүртээмж хангалтгүй бүс нутгийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн зарлаж буй нэмэлт сонгон шалгаруулалтад тухайн бүс нутагт зарлагдсан тусламж, үйлчилгээний төрлөөр оролцох хүсэлтэй эрүүл мэндийн байгууллагуудад сонгон шалгаруулалт, гэрээлэлтийн https://selection.1818.mn/ цахим системийн танилцуулга, мэдээлэл, зааварчилгаа өгч, оролцогчдыг арга зүйгээр хангах сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Иймд нэмэлт сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй гэрээт эрүүл мэндийн байгууллагууд доорх линкээр нэвтрэн сургалтад хамрагдана уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.150.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.