СХД/ ТАВАН ШАР БУЮУ 18 ДУГААР ХОРООНД ГАРААШ БУУЛГАСАН ТАЛБАЙД АВТО МАШИНЫ ЗОГСООЛ ХИЙГДЛЭЭ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-26
 
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо буюу Таван шарын 2 дугаар байрны хойд талд авто машины зогсоол хийгдлээ. Тус хорооны иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдрах орчныг сайжруулах арга хэмжээний хүрээнд 2 дугаар байрны хойд талд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан байсан 25 гараашийг буулгасан.
Энэхүү газар чөлөөлсөн 1320 м2 талбайд 37 авто машины зогсоол, явган зам, гэрэлтүүлэгтэй тохижилтын ажлыг хийж байгаа юм. Тохижилтын ажлыг дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ гүйцэтгэлээ.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.14.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.