СХД/ МОСКВА ХОРООЛЛЫН ЗҮҮН ТАЛД БАЙРЛАХ ТАЛБАЙД ТОХИЖИЛТ ХИЙНЭ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-26
 
Сонгинохайрхан дүүргийн Москва хорооллын зүүн талд нийтийн эзэмшлийн талбайд байрлах зөвшөөрөлгүй 130 гараашийг 2023 оны 5, 8 дугаар саруудад буулгасан юм. Тус талбайд өнөөдөр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай холбогдох албаныхантай ажиллаж, нийтийн эзэмшлийн талбайд тохижилт хийх хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.
Газар чөлөөлсөн талбайд авто машины зогсоол, ногоон байгууламж бүхий тохижилт хийхээр ирэх оны төлөвлөгөөнд тусгахаар шийдвэрлэлээ.
Мөн тус талбайг яаралтай хусаж, тэгшилж түр авто машины зогсоол байгуулахыг дэд бүтцийн хөгжлийн албаны даргад даалгасан юм.
Тус бүтээн байгуулалтын зураг төсөлд иргэдийн санал хүсэлтийг тусган ажиллахаа дүүргийн Засаг дарга онцлон хэлэв.
 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.239.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.