СХД/ “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ”, “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ МЕНТОР СУРГУУЛЬ”-Д ИНДЕКСИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-26
 
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн өдрийг угтан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, хүүхэд бүрт сурч хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсийг манлайлсан “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ”-ийг 7 дахь жилдээ, “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ МЕНТОР СУРГУУЛЬ”-ийг анхны жилдээ шалгаруулж, индексийн урамшууллыг олгосон юм.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ДАРААХ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД ШИЛДГҮҮДЭЭР ШАЛГАРСАН БАЙНА.
“Шилдэг менежменттэй ментор сургууль”-иар - МУГБ Г.Цагаанцоож захиралтай Ирээдүй цогцолбор сургууль батламж 20 сая төгрөгөөр тус тус шагнагдлаа.
“Шилдэг менежменттэй сургууль”-иар - Д.Бат-Отгон захиралтай 129-р сургууль батламж 10 сая төгрөгөөр,
“Шилдэг менежменттэй цэцэрлэг”-ээр - Д.Цэвэлмаа эрхлэгчтэй 91-р цэцэрлэг батламж, 10 сая төгрөгөөр,
Нийт шалгарсан сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага, багш, ажилтан, ажилчид, сурагч, эцэг эх, асран хамгаалагчид та бүхэнд халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Цаашдынх нь эрдмийн их ажилд нь өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.128.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.