СХД/ “ХАМТАРСАН БАГ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-20
 
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, салбар дундын зохицуулалтыг сайжруулах, холбогдох хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд болон 43 хорооны Засаг дарга, хорооны Хөгжлийн нийгмийн ажилтнууд оролцож, тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэж, шийдвэрлэх арга замын хүрээнд санал солилцлоо.
Мөн хорооны Хөгжлийн нийгмийн ажилтны ажил үйлчилгээг хөгжүүлэх, нийгмийн ажилтны эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн мэргэжлийн үйлчилгээний зохицуулалтыг бий болгох, нийгмийн ажилтны нийгмийн баталгааг сайжруулах, мэргэжлийн удирдлагын тогтолцоо, чадавхийг бэхжүүлэх зэрэг асуудлаар хэлэлцлээ.
Санал солилцох уулзалтыг дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар нар удирдаж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Н.Хөхөө, 4 дүгээр хорооны Хөгжлийн нийгмийн ажилтан Г.Номинсайхан, Нэгдсэн эмнэлгийн сэтгэл зүйч Б.Энхмаа нар илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцлоо.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.44.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.