СХД/ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН НЭРЭМЖИТ ТУГИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-19
 
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор нийслэлийн 6 дүүрэгт туг аялуулсан.
Уг аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл хуралдан 4 зорилтын хүрээнд 15 ажлыг төлөвлөн, хэрэгжүүллээ.
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний аж байдлыг дээшлүүлэх, Тэгш хамруулах боловсролыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, асран хамгаалагчдын эрүүл мэндийн үзлэг, Спортын нөхөрсөг тэмцээн, Гэр бүлийн хүчирхийлэл, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, дэд бүтэцийн чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй хүнд саадгүй зорчих боломжтой эсэхэд хяналт, шалгалт хийж зөвлөмж хүргүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгууллаа.
Аяны туг аялах удирдамжийн хүрээнд хийсэн ажлын тайлан болон тугийг ХБХХЕГ-ын мэргэжилтэн М.Чулуун-Эрдэнэд дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, дүүргийн салбар зөвлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын хамтаар хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээний үеэр дүүргийн шинээр ашиглалтад орсон “Гэрлэх ёслолын өргөө”-г танилцууллаа.
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.205.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.