СХД/ ТҮР ХАМГААЛАХ БАЙРНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-18
 
Дүүргийн хэмжээнд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр судалгаа шинжилгээ хяналт зохицуулалт хийх, гэр бүлийн оролцоог идэвхжүүлэх, соён гэгээрүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, түр хамгаалан байршуулах цогц үйлчилгээг үзүүлэх зорилготой түр хамгаалах байрыг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг эхлүүлээд 1 сар болж байна.
Тус байрны нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа оролцож, хүүхэд хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцан санал солилцож, холбогдох удирдлагуудад чиглэл өгч оролцлоо.
Мөн нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан Цагдаагийн газрын холбогдох удирдлага, алба хаагчид болон 43 хорооны нийгмийн ажилтнууд оролцож, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Түр хамгаалах байр нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд 2019 оноос эхлэн хэрэгжсэн юм.
 
 
 
 
 
 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.