СХД/ “АМИНЧХАН ЯРИА” УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-18
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны А/667 дугаар захирамжийн хүрээнд төвийн бүсийн 10 хорооны өрхийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн дэмжлэгтэйгээр өсвөр насны хүүхэдтэй эцэг, эх асран хамгаалагч нарт чиглэсэн “Аминчхан яриа” уулзалт, сургалтыг зохион байгууллаа.
“Өсвөр нас бол хүний өсөлт бойжилт, сэтгэл санааны хамгийн чухал үе, өсвөр нас гэдэг нь хүүхэд насанд хүрэгчдийн эгнээнд шилжих хөгжлийн үе бөгөөд тэдний бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихэд зөрчил, өөрчлөлт бий болдог үе юм.
Өдөрлөгийн үеийн өсвөр насныхны бие, сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл олгож, видео контент үзүүлж, хөдөлгөөнт сургалтын аргаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өгсөн.
Өдөрлөгт 12 эцэг, эх асран хамгаалагч, өсвөр насны 34 сурагч оролцсон.
Цаашид бусад хороо, сургууль, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.