СХД/ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 5 БАЙРШИЛД БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ХИЙГДЭЖ ДУУСЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-17
 
Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Тус ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт дараах 5 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэж дууслаа.
Бичил цэцэрлэгт хүрээлэн гэрэлтүүлэг, камер, ногоон байгууламж, үерийн далан, явган зам, сүүдрэвчтэй байхаас гадна 7, 25, 33 дугаар хороо 3*3 сагсан бөмбөгийн талбайтай, 2, 41 дүгээр хороод тоглоомын талбайтай тохижилт хийгдсэн юм.
? Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны 28 дугаар гудамж тохижилт 200 м.кв
? Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны баянхошууны 9 дүгээр гудамжинд 273 м.кв
? Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Хайрхан 7 дугаар гудамж 1000 м.кв
? Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Тахилтын эцэст 1400 м.кв
? Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны баруун салааны орчим 1500 м.кв
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.12.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.