СХД/ ХОЁР ӨРХИЙГ ГАЛЫН АЮУЛААС АВАРЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-13
 
Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 500-аад албан хаагчид “Цагдаа толгой цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарьсан. Мод тарих өдөрлөгийн үеэр СХД-ийн 33-р хорооны Цагдаа толгойн цэцэрлэгт хүрээлэнгийн урд эгнээний айлын хашаанд шарилж шатаж, хашаан доторх хэсэгт богино хугацаанд маш хурдтай тархаж буйг анзааран дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ-ын албан хаагчид цаг алдалгүй ажиллаж хоёр өрхийг галын аюулаас сэргийлж чадлаа.
Хоёр өрхийг галын аюулаас аварсан Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ-ын СХД-ийн Дэд бүтцийн хөгжлийн алба Онөаатүг албан хаагчдад талархал илэрхийлье.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.117.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.