СХД/ ЗАЛУУС ХОРООЛОЛД АВТО МАШИНЫ ЗОГСООЛ ХИЙГДЛЭЭ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-13
 
Сонгинохайрхан дүүргийн 38-р хороо буюу залуус хороололд 1500 гаруй өрх, 5000 гаруй иргэн амьдардаг. Тухайн байрны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр захирамж гаргаж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдрах орчныг сайжруулах арга хэмжээний хүрээнд 2200 м2 талбайд авто машины зогсоол, явган зам, гэрэлтүүлэгтэй иж бүрэн тохижилтын ажлыг хийж дуусгалаа. Автомашины зогсоол дээр тусгай яаралтай тусламжийн авто машинуудын орох, гарах гарцыг хийж өгсөнөөрөө онцлог юм.
Тохижилтын ажлыг дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ гүйцэтгэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.138.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.