СХД/ “ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛ” НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-11
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ялгаатай байдлыг таньж мэдэх, сурах үйл явцад тохиолдох бэрхшээлүүдийг тодорхойлох, тэдний хэрэгцээнд тулгуурлан хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулах, үнэлэх арга зүйн сургалт зохион байгуулагдаж байна. Сургалтаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй анги удирдсан багш нар буюу нийт 200 гаруй албан хаагчдыг хамруулж, мэдээлэл олгох, ур чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн арга хэмжээний сургалтыг Япон улсын “Хүүхдийг ивээх сан”-гийн зохион байгуулдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарыг чадавхжуулах урт хугацааны төсөлд хамрагдсан дадлага, туршлагатай дүүргийн 65 дугаар сургуулийн багш нар хариуцан ажиллаж байна.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.7.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.