СХД/ “ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛ” НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-09-30
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ялгаатай байдлыг таньж мэдэх, сурах үйл явцад тохиолдох бэрхшээлүүдийг тодорхойлох, тэдний хэрэгцээнд тулгуурлан хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулах, үнэлэх арга зүйн сургалтад ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй анги удирдсан багш нар буюу нийт 200 гаруй албан хаагчдыг хамруулж, мэдээлэл олгох, ур чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Тус арга хэмжээний сургалтыг Японы хүүхдийг ивээх сангаас зохион байгуулдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарыг чадавхжуулах урт хугацааны төсөлд хамрагдсан дадлага, туршлагатай дүүргийн 9 болон 65 дугаар сургуулийн багш нар хариуцан ажиллаж байна.
Арга хэмжээг бүсчилсэн байдлаар нийт 4 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд:
1. Баянхошуу бүсийн сургуулиуд 2023 оны 09 дүгээр сарын 28
2. Өнөр бүсийн сургуулиуд 2023 оны 09 дүгээр сарын 29
3. Төвийн бүсийн сургуулиуд 2023 оны 10 дугаар сарын 10
4. Толгойт бүсийн сургуулиуд 2023 оны 10 дугаар сарын 22-ний өдрүүдэд тус тус арга хэмжээнд оролцоно.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.217.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.