СХД/ "ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ" УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-09-29
 
Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1030 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын А/664 дүгээр захирамжийн хүрээнд Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах, зуух яндангийн битүүмжийг шалгах, хөөлөх, сайжруулсан түлшний зөв хэрэглээг иргэдэд сурталчлах, хэрэглээний зөв дадлыг эзэмшүүлэх “Өнтэй өвөлжье - Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье” “НЭГДСЭН ӨДӨРЛӨГ”-ийн арга хэмжээ өнөөдөр /2023.09.29/ боллоо.
Тус арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар - Нийслэлийн Агаар, Орчны бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс, "Таван толгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, "Гор газ" ХХК, Дулаан шийдэл, ЧИП төслийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Гэр хорооллын 33 хороо нь 62396 яндантай өрхтэй. Үүнээс Монгол гэрт 30373 айл өрх, сууц байшинд 32023 айл өрх амьдардаг. Гэрт амьдардаг 30373 өрхөөс дээр үеэс уламжилж ирсэн энгийн зуухтай 19720 өрх, сайжруулсан түлшний зуухтай 10653 өрх байдаг. Байшинд амьдардаг 32023 айл өрхөөс энгийн зуухтай 17230 өрх, сайжруулсан түлшний зуухтай 14793 өрх байдаг.
Гэр хорооллын 33 хорооны 62396 айл өрхөд Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах, зуух яндангийн битүүмжийг шалгах, сайжруулсан түлшний хэрэглээнд 140 хяналтын ажилтан өдөр бүр хяналт тавин ажиллаж байна.
Дүүргийн хэмжээнд 16 агуулах, 20 саравчинд 32100,5 тонн сайжруулсан түлш нөөцөлсөн. Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний борлуулалтын 190 цэг ажиллаж байна
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.160.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.