СХД/ ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ ТУСГАЙ ҮҮРГИЙН БЭЛТГЭЛ ШАТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-09-29
 
Нийслэлийн Засаг даргын захирамж, Сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг энэ сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн 323 дугаар салбар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 10 дугаар анги, Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги гэсэн гурван хэсэгт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна.
Тус сургалтыг цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох зорилгоор явуулж байгаа юм.
Сургалтын үйл явцтай нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу НЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт, Төлөвлөлт, сургалтын офицер хошууч Ц.Энхтайван танилцлаа.
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.139.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.