СХД/ ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-09-29
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохиргчийг хамгаалах хэлтэс, дүүргийн Цагдаагийн газар,
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн ажлын албатай хамтран ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн нийт 80 сурагч, багш нарын төлөөлөлд Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах талаар сургалт зохион байгууллаа.
Уг сургалтад дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн М.Батсүх, цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохиргчийг хамгаалах хэлтсийн эрүүгийн мөрдөгч Ө.Мөнхзаяа, Б.Ерөөлт болон Icemark - Аз жаргалын амт ХХК-тай хамтран ажиллаа.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.251.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.