ХАН-УУЛ дүүргийн НЭГДСЭН эмнэлгийн “МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСАГ”-ийн их засварын ажил дуусч үйл ажиллагаагаа эхлүүллээ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-10-12

Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн “Мэс заслийн тасаг”-ийг шинээр тохижуулж, стандартад нийцсэн хагалгааны 2 блоктой, хагалгааны нэр төрлийг өргөжүүлэн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Тус эмнэлэгийн Мэс заслийн тасаг өргөжин, шинэчлэн тохижуулсанаар мэс заслын нэр төрөл нэмэгдэж, дараах мэс заслыг хийнэ. Тодруулбал Ерөнхий мэс засал, бүдүүн шулуун гэдэс, ивэрхий, цөсний чулуу авах, арьсны мэс засал, хоргүй хавдар зэрэг мэс заслыг тус тус хийх юм.

ШИНЭЭР ХИЙГДЭХ МЭС ЗАСАЛ: -Судасны мэс засал -Мэдрэлийн мэс засал -Дурангийн мэс засал Цаг авахдаа: Төлөвлөгөөт хагалгаанд иргэд эмчийн үзлэгийн цагийг 1800-0119 дугаараар захиалан авч, амбулаторийн эмчээр үзлэг хийлгэн үйлчлүүлнэ. ЯАРАЛТАЙ МЭС ЗАСЛЫГ 24 ЦАГААР ҮЗҮҮЛНЭ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.102.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.