СХД/ ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ АХМАД ӨРХҮҮД ШАЛГАРЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-09-27
 
Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан дүүргийн тэргүүний ахмад өрхөд шагнал гардуулах арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, Ахмадын хорооны дарга П.Самдан нар оролцов.
Улс, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан түмэн олноо манлайлан гэр, улсаа хөгжүүлж, нийгэм, залуу хойч үедээ үлгэр дуурайлал болж байгаа олон зуун ахмадуудаа алдаршуулах зорилгоор жил бүр дүүргийн тэргүүний өрхөө шалгаруулдаг уламжлал тогтсон билээ. Сүүлийн 7 жилийн байдлаар 311 ахмад өрх дүүргийн тэргүүний өрхөөр шалгарсан байна.
Дүүргийн тэргүүний өрхөөр шалгарсан нийт ахмадууддаа халуун баяр хүргэе.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.144.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.