ЭМД: Сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээний өөрчлөлтүүдийг танилцуулах сургалт зохион байгууллаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-08-03
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж, үйлчилгээ жагсаалт, төлбөрийн хэмжээ болон холбогдох журмуудыг шинэчлэн баталсан.
 
 
Тогтоолууд батлагдсантай холбоотойгоор төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж, үйлчилгээ жагсаалт, төлбөрийн хэмжээ болон холбогдох журмуудад орсон нэмэлт өөрчлөлтүүдийг сурталчлан таниулах ажлыг ЭМДЕГ-аас тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
 
 
ЭМДҮЗ-ийн 2023 оны 08 дугаар тогтоолын хүрээнд өнөөдөр ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл, орон нутгийн 50 гаруй сувиллын 150 гаруй эмч, мэргэжилтнүүдийг танхимаар болон цахимаар оролцуулж сувиллын санхүүжилт, сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээний өөрчлөлт, гэрээнд тусгагдах нэмэлт төлбөрийн талаар мэдээлэл өгч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө.
 
 
Уулзалтаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой эмч, мэргэжилтнүүдтэй санал солилцож, сонирхсон асуултад хариулт өглөө.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.254.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.