СХД/ “ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ-УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-09-26
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Онцгой байдлын хэлтэс, Таван толгой ХХК-тай хамтран “Өнтэй өвөлжье-Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг 2023 оны есдүгээр сарын 29-ны өдөр нэгдүгээр хорооллын арын тохижилт хийсэн талбайд 11 цагт зохион байгуулна.
“ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” нэгдсэн арга хэмжээний үеэр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зуух яндангийн битүүмжийг шалгах, хөөлөх, сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаарх мэдлэг, мэдээлэл, түлшний карт цэнэглэх, угаарын хийн төхөөрөмжийг худалдан авах, хэрхэн ашиглах талаарх зөвлөмжийг нэг дороос авах боломжтой.
Өдөрлөгийн үеэр дулаан шийдэл төсөл хоёр компаниас иргэдэд дулаалгын зөвлөгөө, байшингийн нөхцөлд тохируулсан дулаалгын ажил, шалны дулаалга, чанарын шаардлага хангасан материал зэрэг мэдээллийг өгнө.
Мөн цахилгаан халаагуур хийдэг болон худалддаг албан байгууллага, хувь хүнийг өдөрлөгт өргөнөөр оролцохыг урьж байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.236.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.