СХД/ ГУРВАН СУУРЬТ ХӨТӨЛБӨРИЙГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ТАНИЛЦУУЛАВ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-09-12
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Гурван суурьт хөтөлбөр”-ийг Сонгинохайрхан дүүргийн нийт төрийн албан хаагчдад танилцуулсан уулзалт боллоо. Уулзалтын эхэнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дүүрэгт хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт болон цаашид төлөвлөсөн ажлын талаар товч танилцуулав.
Энэхүү уулзалтаар Нийслэлийн хөгжлийн чиг хандлага, хөгжилд саад болж буй хүчин зүйл, тэдгээрийн гарц шийдлийн тухай хэд, хэдэн багц асуудлыг хөндлөө. Уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр хотын төвлөрлийг бууруулах, хөгжлийн мега төсөл хөтөлбөрүүд бодитой хэрэгжих суурь бүрдэх гэх мэт эдийн засгийн хэмжээ олон хэлбэрээр тэлэх боломжтой шийдлийн талаар танилцуулсан юм.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.144.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.