СХД/ АВТОМАШИНЫ ЗОГСООЛЫН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-09-06
 
Сонгинохайрхан дүүргийн 17-р хороонд Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 34 дүгээр байрны урд талд 300 м.кв талбайд хатуу хучилттай 15 авто машины зогсоолыг хийж дууслаа.
Тус нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан 14 гарааш, чингэлгүүдийг буулгасан бөгөөд борооны ус ихээр тогтож, иргэд зорчиход хүндрэлтэй байсан талбайг автомашины зогсоол, явган хүний зам болгон тохижууллаа.
Мөн Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд энэ онд Нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 14 байршилд 3x3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулахаар болсон. Үүний нэг болох 3х3 сагсан бөмбөгийн талбай тус хороонд ашиглалтад орж, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой боллоо.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.171.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.