СХД/ ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАХ НЬ ЭНГИЙН ЗҮЙЛЭЭС ЭХЭЛНЭ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-08-31
 
Нийслэлийн 78 дугаар цэцэрлэг нь 2023-2024 хичээлийн жилийг угтаж “Эх дэлхийгээ хайрлах нь энгийн зүйлээс эхэлнэ” уриатай 3 үе шаттай бүтээлч ажлыг 2023.02.01-2023.09.01 хооронд бяцхан шавь, хүндэт эцэг эх, баг хамт олноороо амжилттай зохион байгуулж, ажлын үр дүнгийн баяраа өнөөдөр /2023.08.31/ зохион байгууллаа.
Өдөрлөгийн зорилго бага насны хүүхдэд экологийн боловсрол олгох, тэдэнд юмсын зүй тогтол, шинж чанарыг ойлгон таниулах, өөртөө үйлчлэх энгийн хөдөлмөрт суралцах, байгальд ээлтэй иргэн болж төлөвшүүлэхэд зорьсон байна.
Тус цэцэрлэг эрдмийн өргөөндөө бяцхан сурагчдаа хүлээн авах бэлтгэл ажлаа 100 хувь хангажээ. Энэ жилийн тохижилтын гол хэсэг бол хашаагаа ногоон төгөл бий болгох зорилтыг тавин ажилласан гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч Л.Гантуяа онцлон ярьж байлаа.
Цэцэрлэгийн хашаандаа хамт олонтойгоо Мод: Нарс мод-50 Алимны мод 5 Бөөрөлзгөнө 5 Голт бор 30, Мандалын цэцэг: Өндөр Наран цэцэг 300 Улаан Наранцэцэг 70 Жижиг Наранцэцэг 200 Шток роза гоёлын олон наст цэцэг 80 Цинны гоёлын 100 өдрийн цэцэг 350 Люпи гоёлын цэцэг 60 Мөлхөө цэцэг, хмель 300 Алаг нүдэн- 120 Мандарваа 11 Хун цэцэг 450 Гоёлын байцаа цэцэг 45, Хонгорзул цэцэг 250, Паркын сарнай 1 ширхгийг тарьж, танин мэдэхүйн хичээлийг сурагчдадаа орох ногоон төглийг бий болгожээ.
Мөн төрөл бүрийн үрээр тарьдаг астра, хумсан цэцэг, зэргийг хавар сурагчидтайгаа суулган тарьж ургацаа авахад бэлэн болжээ. Үүнд байцаа, сонгино, лууван, цагаан лууван, төмс, брокли, салаад навч, хулуу, хаш, газрын алим, шийгуа, хүлэмжид өргөст хэмх, улаан лооль, чинжүү зэргийг тарьсан байна. Энэ бүгд зөвхөн танин мэдэхүйн хичээлийн хэрэглэгдэхүүн болдог гэдгийг хэлж байлаа.
78-р цэцэрлэгийн бас нэгэн онцлог нь авъяаслаг монголчууд – 2015 шоунд тэргүүн байр эзэлсэн, Монгол Улсын гавьяат багш С.Жамъянхорол хөгжмийн хичээлийг сурагчдад ордог юм. С.Жамъянхорол багш төмөр, яс, лонх, шилний хагархай гээд төрөл бүрийн хаягдлаар хөгжмийн зэмсэг урлан сурагчдад хичээл ордог байна.
Мөн цэцэрлэгийн эзэмшил газрын 480 м2 замыг засан сайжруулж, 750 м2 талбайд ногоон байгууламжийг хийж гүйцэтгэжээ.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.199.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.