СХД/ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ САЙТАР ХАНГАХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-08-31
 
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар удирдан явууллаа.
Хурлаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны Нийслэлийн “2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/817 дугаар захирамжийн хэрэгжилтийг сайтар хангаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бүх шатандаа эрчимжүүлж ажиллах, Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд тусгай зориулалтын авто машин, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах, тусгай зориулалтын авто машинаар парк шинэчлэх ажлуудаа эрчимжүүлж ажиллах, Ил задгай худалдан борлуулж байгаа хоол, хүнсний, бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.
Мөн хичээлийн шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг сайтар хангах, чиглэлийг холбогдох хэлтэст өгөв.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.68.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.