СХД/ СОНБҮГ ДҮҮРЭГТ БОЛОХ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОНО
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-08-29
 
БНСУ-ын Сонбүг дүүргийн Засаг дарга И Син РУ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга У Жүн Гюүн тэргүүтэй удирдлагуудыг дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа хүлээн авч уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг нь Сонбүг дүүрэгтэй 2003 оноос хойш эрүүл мэнд, боловсрол, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн.
Сонбүг дүүргийн Засаг дарга И Син РУ “Манай дүүрэг залуучууд руу хандсан ажил түлхүү хийдэг. Тиймээс хоёр дүүргийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх”-ийг хүсэж байгаагаа онцлон хэллээ. Удирдлагууд жижиг дунд бизнес эрхлэгчдийн техник, технологийг хөгжүүлэх талаар сургалтад хамруулах, хамтран туршлага солилцох, хоёр дүүргийн онцлогт тохирсон үйл ажиллагаа явуулах, гар урлал, соёл, урлагийн болон бусад чиглэлээр өргөжүүлэх талаар хамтран ажиллах санал солилцов.
Мөн 10 дугаар сард БНСУ-д болох Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаанд Сонгинохайрхан дүүргийн ЖДҮ эрхлэгчдийг оролцохыг урьж байгаагаа илэрхийлсэн юм.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.122.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.