ЭМД: "Мэдээллийн цаг" сургалтыг зохион байгууллаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-08-30

ЭМДЕГ-аас албан хаагчдын мэдлэг чадвар, мэргэжил аргазүй, харилцаа хандлага зэрэг бүх талын мэдлэг чадварыг дээшүүлэх, туршлага солилцох цахим сургалтыг 14 хоног тутмын Лхагва гараг бүр зохион байгуулдаг.

Газар, хэлтэс бүрээс өөрсдийн ажил, амьдралд өдөр тутамд тулгамждаж болзошгүй мэдээллийг нээлттэй хүргэдэг энэ удаагийн сургалтад НДЕГ-ын Бодлого хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж оролцож, Нийгмийн даатгалын шинэчлэн баталсан хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй танилцуулж мэдээлэл өглөө.


Мөн БТГ-ын эмийн багц зохицуулалтын мэргэжилтэн Г.Лхагвасүрэн Бүгд Найрамдах Вьетнам Улсад томилолтоор ажилласан туршлагаасаа хуваалцлаа.

Өнөөдрийн сургалтад ЭМДЕГ-ын төвийн болон орон нутгийн 100 гаруй албан хаагчид танхимаар болон цахимаар оролцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.79.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.