СХД/ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ТҮР ХАМГААЛАХ БАЙРТАЙ БОЛЛОО
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-08-29
 
Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2019 оноос хэрэгжүүлж ирсэн. Төслийн хүрээнд СХД-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын түр хамгаалах байрыг ашиглалтад оруулж, дүүргийн захиргаанд хүлээлгэж өгсөн юм.
Харин өнөөдөр Түр хамгаалах байранд байрлах хүүхэд эмэгтэйчүүдэд хамтран үйлчилгээ үзүүлэх төрийн байгууллагууд болох ИТХ-ын дарга, ажлын алба, ЗДТГ, Иргэний болон Эрүүгийн шүүх, Нэгдсэн Эмнэлэг, Хөдөлмөр халамжийн хэлтэс, Цагдаагийн 1,2,3-р хэлтсийн удирдлагууд санал солилцож, ажиллалаа.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.93.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.