ЭМД: Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ оношилгоо болон хөнгөлөлттэй эмийн хангалтын талаар ярилцлаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-08-30
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс Эрүүл мэндийн газрын удирдлага болон эмч нартай хөнгөлөлттэй эмийн "Норватис" хөтөлбөр, Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгооны үйл явцын талаар ярилцан, санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд ирэх 9 дүгээр сард "Норватис" хөтөлбөрийн хүрээнд гэрээний дагуу хөнгөлөлттэй эмийн үйлчилгээ үзүүлж байгаа эмийн сангуудад чанар стандарт, тусгай зөвшөөрлийн дэмжин туслах, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах тухай шийдвэрлэлээ.
 
Мөн Эрүүл мэндийн газар болон Эрүүл мэндийн даатгалын хэлтэс хамтран Аймгийн хэмжээнд өнгөрсөн хугацаанд Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгооны нийт хамрагдалт, хэрхэн зохион байгуулагдаж байгаа, цаашид үзлэгийн чанар хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар Нэгдсэн эмнэлэг, Сум, Өрхийн эрүүл мэндийн төв болон тус үзлэгт хамтран ажиллаж байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулахаар боллоо.
 
Дашрамд дурьдахад 18-30 насны иргэд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 4-р тогтоолын дагуу Өрх,сумын Эрүүл төвд Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамрагдах боломжтой болсон талаар Аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хэлсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.71.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.