СХД/ ХУРИМЫН ЁСЛОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-08-25
 
Сонгинохайрхан дүүргийн “Гэрлэх ёслолын өргөө” нь 2023 оны 6 дугаар сарын 10-ний өдрөөс албан ёсоор захиалга авч иргэддээ хуримын ёслолын үйлчилгээг монгол ёс уламжлалыг эрхэмлэн, мэргэжлийн түвшинд, соёлтой найрсаг түргэн шуурхай үзүүлж байна.
Хурим найрын билэгт сайн өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Гэрлэх ёслолын өргөөнд одоогоор нийт 15 залуу хос гал голомтоо бадраагаад байна.
Аз жаргалынхаа хуримыг Сонгинохайрхан дүүргийн Гэрлэх ёслолын өргөөнд хийж буй хосууддаа, Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд болон Гэрлэх ёслолын өргөөний хамт олноос аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Эрхэм хүндэт үйлчлүүлэгч та бүхнийг Сонгинохайрхан дүүргийн Гэрлэх ёслолын өргөөгөөр үйлчлүүлэхийг урьж байна.
Хаяг: СХД-ийн 27 дугаар хороо, Нутгийн захиргааны нэгдсэн байрны 801 тоот.
Захиалгын Утас: 70002888, 88070581
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.171.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.