ЭМД: БНСУ-ын ЭМД-ын тогтолцоо, нэхэмжлэлийн хяналтын туршлааас суралцлаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-08-23

ЭМДЕГ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, тасралтгүй хөгжүүлэх, бусад улс орны сайн туршлагуудыг судлах, нутагшуулах зорилгоор олон улсын байгууллагуудтай тогтмол туршлага солилцож ажилладаг.  


Энэ хүрээнд өнөөдөр БНСУ-ын ЭМД-ын хяналт үнэлгээний агентлагтай хамтран цахим сургалтыг зохион байгууллаа. Сургалтад ЭМДЕГ-ын төвийн болон орон нутгийн 200 гаруй албан хаагчид оролцлоо.

 



Сургалтыг БНСУ-ын ЭМД-н хяналт үнэлгээний агентлагийн ахлах мэргэжилтэн  Seungmi Yoo оролцож БНСУ-ын эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийн тогтолцоо, нэхэмжлэлийн хяналт, шалгуур үзүүлэлт, хянах, үнэлэх арга зүйг сайжруулах, хөгжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч,  ЭМДЕГ-ын албан хаагчдын сонирхсон асуултад хариулж, санал солилцсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.202.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.